Энэ бол ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар товлоод буй түүний нэрийн үнэртний албан ёсны трейлэр нь юм байна.
Тэрбээр анх удаа өөрийн нэрийн үнэртэнг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд “Fame” хэмээх нэртэй сүрчиг нь өндөг хэлбэр бүхий хар шилэн савлагаатай, алтадсан талст шиг таглаатайгаар худалдаанд гарах нь ээ.
Лэди Гага Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Coty” компанитай хамтарч энэхүү “Fame” үнэртэнгээ гарган авчээ. “Fame” сүрчиг нь хар өнгийн шингэн байх ба цацсан даруйд тунгалаг болж шингэж, зөгийн бал, шафран, тоор, цахирмаа, жасмин цэцгийн анхилам үнэрийг мэдрүүлэх гэнэ.
Харин түүний сүрчигний зар сурталчилгааны гэрэл зураг болон энэхүү трейлэрийг нь домогт гэрэл зурагчин Steven Klein гардан хийсэн байна.
Видеог ЭНД дарж үзнэ үү