Нийслэлд 15 мянган машиныг журамлах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Нийслэлд 15 мянган машиныг журамлах боломжтой

Нийслэлийн замаас өдөрт 15 мянган машиныг “хэмнэх” боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр хотын Ерөнхий менежер Б.Бат хэллээ. Нийслэл иргэний танхимтай ч өчигдөр анх удаа иргэдэд үүдээ нээж хэлэлцүүлэг өрнүүлжээ. Нийслэл, дүүргийн төрийн албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлбэл 15 мянган машин түгжрэлээс “хасагдаж”, зогсоол ч тэр хэрээр чөлөөлөгдөх юм байна.

Мөн иргэдийн зүгээс долоо хоногийн өдөр бүрээр машиныг тэгш, сондгой дугаараар нь ээлжлэн явуулдаг Бээжин хотын туршлагыг нэвтрүүлэх, одоогийн байдлаар Офицеруудын ордон-25 дугаар эмийн сангийн хооронд зөвхөн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл явдгийг дэмжиж уг журмыг Эскадрилийн хөшөө хүртэл сунгаж мөрдөх зэрэг асуудлыг дэвшүүлснийг Нийсллэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл судалж үзэхээр болж ихэнхийг хэрэгжүүлэх боломжтой гэжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж