Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замыг өнөөдөр 18.00 цагаас эхлэн нээхээр болсон тухай Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна.
Тус чиглэлийг наймдугаар сарын 4-нөөс эхлэн хаасан бөгөөд энэ чиглэлд авто замын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугам хийсэн байна. Одоогоор замын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байгаа ба ийнхүү 18.00 цагт нээх ажээ.
У.БОЛОР