УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж эхэллээ. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Түүнчлэн өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас эхлэн хуралдаж дээрх хуулийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг байлцуулан мэдээлэл сонсоно гэж байсан ч тус намын бүлгийн хурал эхлээгүй “Б” танхим эзгүй байна.
Г.ДАРЬ