“Улаанбаатар түншлэл 2012” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар түншлэл 2012” үзэсгэлэн болно

“Улаанбаатар түншлэл 2012” олон улсын 16 дахь удаагийн намрын үзэсгэлэн есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох гэж байна. Үзэсгэлэнг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулах ажээ. Үүнд экспортын болон импортын бүх төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх, гадагш гаргадаг аж ахуй нэгжүүд оролцох боломжтой гэнэ. Энэ нь ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагч гадаадын болон дотоодын компаниудтай харилцаа холбоо тогтоох, технологийн шинэлэг шийдлийг хуваалцах, туршлага судлах зорилготой юм байна. Үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгжүүдийг наймдугаар сарын 27 хүртэл МҮХАҮТ-д бүртгэх бөгөөд БНСУ, БНАСАУ, ОХУ, Тайвань улсын компаниудаас оролцох тухай албаныхан мэдээлж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж