Абу Дабид алт түгээх автомат машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Абу Дабид алт түгээх автомат машин бүтээжээ


Баян чинээлгээрээ алдартай Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо алтны сүр хүчийг харуулсан бас нэгэн шинэ зүйл нэвтрүүлжээ. Дэлхийн хамгийн тансаг, өндөр үнэтэй зочид буудал гэгддэг Абу Даби хотын “Эмират Палас”-д ATM буюу автомат бэлэн мөнгөний машинтай төстэй, гэхдээ бэлэн мөнгөний оронд алт гаргадаг машин суурилуулсан байна. Тусгай загвар, дизайнтай 10 грамм хүртэлх жинтэй алт, эсвэл алтан зоос гаргах уг автомат машины загварыг Германы зохион бүтээгч Томас Гейсслер гэгч зохион бүтээсэн бөгөөд “Ex Oriente Lux AG” групп бүтээжээ. Арабын нэгдсэн Эмиратын нийт газрын тосны нөөцний 90 хувийг эзэлдэг Абу Дабигийн тухайд тансаг чамин, толгой эргэм өндөр үнэ, дэлхийд гайхагдсан шинэ, шилдэг, содон бүхнээрээ алдартай билээ. Энэ удаад ч гэсэ тэд бас нэгэн өвөрмөц зүйлээр дэлхий нийтийн анхаарлыг татлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж