Монголын шилдэг 10 шатарчны тулаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Монголын шилдэг 10 шатарчны тулаан эхэллээ

Монголын шатрын холбоо, “BES” компани, “Шихихутуг” дээд сургуультай хамтран Монголын шилдэг 10 шатарчны халз тулааныг зохион байгуулж байна. Өнөөдөр эхлэх уг тэмцээнд Стамбулыг зорих Монголын шилдэг 10 шатарчин оролцож байгаа бөгөөд тэд тойргоор өрсөлдөх юм. Тодруулбал, Их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, олон улсын мастер Б.Гүндаваа, Б.Анхчимэг, Д.Янжиндулам, ФИДЕ мастер М.Гүнбаяр, Г.Мөнхгал, С.Отгонжаргал нар өрсөлдөнө. “BES” компанийн ивээн тэтгэж буй Гранпри нь олимпиадын цагийн хяналтаар болж байгаа гэдгээрээ онцлог юм. Олимпидад оролцох дээрх шатарчдын бэлтгэл ямар төвшинд байгааг уг тэмцээнээс харж болно.

“СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж