Стив Жобсын гэрт хулгай оржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Стив Жобсын гэрт хулгай оржээ

Америкийн бизнесмен, “Apple” корпорацийг үндэслэгч, захирал агсан Стив Жобсын Калифорни мужийн Пало-Альто хотод байдаг гэрт хулгай оржээ. Тэдний гэрээс хэдэн компьютер, 60 мянган ам.долларын үнэд хүрэх эд зүйлс алдагдсан байна.  Энэхүү хэрэгт холбогдуулан Карием МакФарлин гэгч эрийг баривчилжээ. Цагдаа нар түүнийг анх удаа Стив Жобс агсны гэрт нэвтэрч, хулгай хийгээгүй хэмээн мэдэгджээ.

Цагдаагийнхны үзэж буйгаар Карием МакФарлин өнгөрсөн сарын 17-нд байшинг засаж, хамгаалалтыг нь салгасан байх үеэр гэрт нэвтэрсэн гэнэ. Хэрвээ шүүхээс Карием МакФарлинийг энэхүү хэргийг үйлдсэнийг тогтоовол тэрбээр найман жилийн ял сонсох аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж