Бербатов Болгарын шигшээг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Бербатов Болгарын шигшээг орхилоо

Английн “Манчестер Юнайтед” клуб болон Болгарын шигшээ багийн довтлогч Димитар Бербатов гэнэтхэн олон улсын карьераа орхиж буй тухайгаа зарлалаа. Өдгөө 29 настай шигшээ багийн ахлагч тэрбээр эх орныхоо төлөө 74 тоглолтод оролцож, 48 гоол оруулсан юм. Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад бүдэрч, Өмнөд Африкийг зорих эрх өвөртөлж чадаагүй учир Бербатовын талаар болгарын хөлбөмбөг сонирхогч хэн бүхэн шүүмжлэх болсон юм. Бербатов нийслэл София хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ бол зүгээр нэг хөнгөн хуумгай шийдвэр биш. Өмнө нь энэ талаар би нэг бус удаа бодож үзсэн. Аливаа юм бүхэн эхлэл, бас төгсгөлтэй байдаг. Харин тэр төгсгөл нь өнөөдөр бололтой. Магадгүй би эцэж, цуцсан байх. Миний сүүдэр дороос гялалзах боломжтой олон тоглогчид бий. Тэдний хувьд цаг нь ирлээ” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж