![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2012/8/2fad2592b7c7ced8/5e8c0249b78e8704original.jpg)
Завхан, Говь-Алтай, Дорноговь зэрэг найман аймагт 50 ортой амаржих газар шинээр барихаар болжээ. Сумдад төрөх эмнэлэг байхгүйгээс болж аймгуудын төрөх эмнэлгийн ачаалал ихэссэн, мөн эх барих эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай байгаагаас тэндхийн жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орж чадахгүй амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлт гарах болсонтой холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 50 ортой амаржих газрыг шинээр ашиглалтад оруулсан аж.
Мөн ирэх оны хоёрдугаар улиралд нийслэлийн III амаржих газрын 150 ортой шинэ барилга, Яармагт баригдаж буй 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулах гэнэ.
Э.САРАА