Нийслэлийн долоон дүүрэгт усан спорт сургалтын төв барихаар төлөвлөсөн бөгөөд эл ажлын нэг нь биеллээ олж, өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно байрлах Усан спорт сургалтын төвийн ажил дуусч, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Тус бассейн нь 25 метр урт, гурван замтай бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ төвийг “Намуун дэвжих” ХХК барьж гүйцэтгэжээ.
Эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейны усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгах технологи хэрэглэх юм. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбай, фитнессийн өрөөнүүдтэй байх юм байна.
С.СҮНДЭР