Д.Сүрэнхорыг хугацаанаас нь өмнө суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорыг хугацаанаас нь өмнө суллажээ

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор нь ШШГЕГ-ын 405 дугаар ангид хорих ял эдлэж байсан. Гэвч тэрээр магадлангаар хугацаанаасаа өмнө суллагджээ.

Түүнд 2010 онд гурван шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3-д заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан дөрвөн жилийн хорих ялыг оногдуулсан юм. Харин тэрээр ял эдлэж байсан хугацаандаа сайн хөдөлмөрлөж, сахилга баттай байсныхаа төлөө магадланд орж, өнгөрсөн сар суллагдсан байна.

Хэргийг сануулахад, Д.Сүрэнхорыг Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсад 108 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байсан. Гэвч мөрдөн байцаах явцад түүний учруулсан хохирлын хэмжээ 93 сая болон буурсан аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж