Танд хэрэгтэй манайхаан ороод үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Танд хэрэгтэй манайхаан ороод үзээрэй

Компьютерийн вирус гэж
юу вэ?

Хүн төрөлхтөнийг
адбишийн хүчирхэг дайснаас авран хамгаалах ер бусын супер эрчүүд болох
“Супермэн“, “Батмэн“, “Хүн аалз” зэрэг нь хүний оюун санаагаар
бүтээгдсэн
баатрууд юм. Гэхдээ тэд кино, видео, компьютер зэрэг виртуал ертөнцдөө  л
тулалддаг билээ. Өөрөөр хэлбэл бидний оюун санаанд бий болсон дайсныг
уран
санаагаар төрсөн баатрууд маань сөнөөж сэтгэл оюун цэлмэдэг гэсэн үг.
Гэтэл
өдгөө интернет гэгч кибер ертөнц бий болсноос хойш хүн төрөлхтөн үнэхээр
хоёр
ертөнцөд зэрэгцэн амьдрах болсон юм.

Энэ цагаас эхлэн махан
бодид төрсөн цусан зүрхт хүмүүнд кибер ертөнцийн зүгээс үнэхээр бодит
аюул
заналхийлэх болсон бөгөөд энэ нь компьютерийн вирус билээ. Өрх бүхэн
компьютержсэн монголын тал нутагт ч вирус хэмээх дайсан өдөр алгасалгүй
довтолж
бидний хийсэн бүтээснийг эвдэн бусниулахаар цаг ямагт заналхийлж байна.
Интернетгүй газар ч зөөгч плэш, CD, MP тоглуулагчаар дамжин вирус
халдсаар
байна. Компьютерийн вирус гэдгийг өнөөдөр дайсагнагч програм гэдэг
утгаар нь
ойлгох болжээ. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын ажлыг амжуулдаг ачтай
тустай
програмуудын эсрэг вирус хэмээх дайсагнагч үй олон програмыг зохион
бүтээгээд
түүгээрээ амьдарч, орон зайгаа олж байдаг бүхэл бүтэн “хар” үйлдвэрлэл
нэгэнт
хүчээ авсан байх юм. Компьютерийн вирус гэгч нь одоо манайд ид дэлгэрээд
байгаа
гахайн ханиадны вирус шиг нэгэнт л контакт авсан бол өөрийгөө хувилах
замаар
өсөн үржиж байдаг зүйл билээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж