Босогчид армийн хангамжийн замыг хаав

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Босогчид армийн хангамжийн замыг хаав

Сирийн Идлиб мужийн босогчид мужийг хөрш Латикия муж ба Алеппо хоттой холбодог  төв замуудыг хаалаа гэж “Аль-Жазира” телевиз мэдээлж байна.

Энэ зам дайран өнгөрдөг Эрих хотоос хийсэн сурвалжлагад уг замаар Алеппо хотыг дайрч байгаа цэргийн нэмэлт хүч, зэр зэвсэг хүргэгддэг байсан тухай өгүүлж байна. Мөн ойрын үед хуягт техникийн цувааг тийш нь явуулах тухай яригдаж.  Үүний зэрэгцээ Алеппо хот руу Туртус боомтоос сум хэрэгсэл зөөгдөж байгаа. Эрих хотод хяналтаа тогтоосноор босогчид Засгийн газрын цэргийн хангамжийг тасалж чадсан байна. Гэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй ба орон нутгийнхан армийн хангамж ачсан машинуудыг л саатуулан шалгаж байгаа гэнэ. Эрихаас хийсэн сурвалжлагаас харвал босогчид хуягт техникийн хэд хэдэн нэгжтэй болсон байв. Тэд өөрсдийн хотыг хамгаалж чадсан бололтой байх бөгөөд хотын гудамжинд шатаж эвдэрсэн танкууд байсан гэнэ.

Дамаскаас Алеппо хот руу сум хэрэгсэл зөөх нь Хомс ба Хама хотуудаар дайдаг учраас тодорхой хэмжээний хүндрэлтэй байгаа гэнэ. Энэ цагаар Алеппо хотод тулалдаан үргэлжилж байна. Босогчдын жижиг хэмжээний шуурхай хэсгүүд Салахеддин дүүрэг орох гэсэн цэргийнхэнд хэд хэдэн цохилт хийжээ. Босогчид сөрөг довтолгоонд бэлтгэн уг дүүрэгт хяналтаа дахин тогтоохоор төлөвлөжээ.

Сирийн Засгийн газрын мэдээгээр хотын төлөөх тулалдаан бараг дууссан ба тэд хотын сүүлчийн түшиц газруудыг нь “террористуудаас” цэвэрлэх гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж