Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Ovator S-800 нэртэй энэхүү спикер нь 5 жилийн судалгааны үр дүнд бүтсэн бөгөөд Хонконг улсад болсон "High-End Audio Visual Show" дээр олны танил болжээ. Гэрийн зочны өрөөнд байхаар зориулагдан бүтээгдсэн энэхүү спикер нь 140 см өндөртэй, 52 см өргөнтэй ба улаан зандан модоор хийгдсэн гадаргуутай.

Мөн гайхалтай хүчирхэг дуугаралттай тул таны өрөөнд хөгжми сонсох хэрэгсэл бас дээрээс нь чимэглэл болж чадах юм.

Энэхүү спикер нь энэ жилийн сүүлээр 46,000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах гэж байгаа аж.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж