Сурах аргыг нөр их хөдөлмөртэй хослуулсан нь

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Сурах аргыг нөр их хөдөлмөртэй хослуулсан нь

       Монголд байхдаа нэгэн
их сургуульд сурч байлаа. Тэр үед надад нэг найз байдаг байсан юм,
түүнийгээ би “Я” гээд нэрлэчихье. “Я” маань манай ангийн төдийгүй, манай
сургуулийн тэргүүн оюутан байлаа. Угаасаа түүний гадна төрх ч тэр, биеэ
авч явах байдал ч тэрийгээ илтгэдэг, нэг их том хар хүрээтэй нүдний шил
зүүсэн, номын сангаас салдаггүй нөхөр байсан юм.  
      

       Харин миний тухайд тийм байгаагүй ээ, байдаг л нэгэн
байсан. 10 жилийн ахлах ангийн сурагч байхдаа дээд сургуульд орвол миний
амьдрал болоод явчихна гэж ойлгосон. Тэгээд ч тэрнийхээ төлөө нэг хэсэг
нойр хоолгүй суусан даа, үр дүн нь гарч гайгүй сургуульд орсоон, орсон.
Миний амьдралын хамгийн баярт мөчүүдийн нэг л дээ. Тэгээд яахав, хүссэн
юмандаа орсон хүн чинь санаа амардаг юм байна, дээрээс нь хэрхэн, яаж
сурах талаар ямар нэг ойлголт, чиглэл, туршлага, зааваргүй хүн чинь
дураараа дургина биз дээ. 
   
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж