Монголын уул уурхайн тулаанд хөрөнгө оруулагчид хохирч байна

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Монголын уул уурхайн тулаанд хөрөнгө оруулагчид хохирч байна

Нүүрс олборлогч Саусгобийг худалдан авах Хятадын саналд Чингис хааны өлгий нутаг болох Монголын тал хэрхэн хандаж байгааг харвал тулаанч сэтгэлгээгээ гээгээгүй бололтой. Улстөрчид нь уул уурхайн аварга Рио Тинто болон Хятадын төрийн өмчит Алиниум Корп Ов Чайна-гийн тавьсан саналыг даруй зогсоохоор эрс шийдсэн мэт. Ямар нэгэн шийдэлд хүрлээ ч хөрөнгө оруулагчид хохирч үлдэх бололтой.
Энэ оны дөрөвдүгээр сард тавьсан Саусгобигийн хувьцааны 60 хувийг 925 сая ам.доллараар авах санал нилээд сөрөг үр дагавар авчирсан юм. Энэхүү саналаас улбаалан гаднын компаниудын уул уурхайд оруулах хөрөнгө оруулалт 49-өөс дээшгүй байх шинэ хууль удалгүй батлагдсан. Цаашилбал, бүүр Саусгобигийн лицензийг шинэчлэх ёстой гэсэн шаардлага тавьж, тэдний үйлчлүүлэгчдийг үргээж, үйлдвэрлэлийг нь зогсооход хүргэлээ. Одоо Саусгобигийн хувьцаа үнэ унаж, Чалко-гийн дөрөвдүгээр сард санал тавьсан үеийн үнэдээ хүрэхгүй байна. Чалко-гийн санал есдүгээр сар хүртэл хүчинтэй юм байна.

Монгол шиг жижиг оронд энэ нь нилээд том хэрэг. Рио Тинтогийн хувьд өөрийн эзэмшиж буй Оюутолгой (Торонтодбүртгэлтэй, өнгөрсөн долоо хоногт нэрээ Айванхоу Майнз-аас Оюутолгой болгон өөрчилсөн) компаниараа дамжуулан Саусгоби-гийн ихэнх хувьцааг эзэмшдэг. Харин Чайна Инвэстмэнт Корп түүний 13 хувийг Чалко-гийн санал болгосон үнэтэй ойролцоо үнээр авсан ч хувьцааны үнэ нь одоо навс унасан байдалтай байна.

Монголын протекционизм (бусдаас өөрсдийгөө хамгаалсан үзэл) алсын хараа муутай алхам мэт боловч үүнийг эсэргүүцэгчид төдийлөн хүчтэй тэмцэхгүй л болов уу. Рио Тинтогийн хувьд өөрийн эзэмшлийн дэлхийд данстай Оюутолгойн 66 хувийг эрсдэлд учруулахыг хүсэхгүй. Харин Хятадын ган хайлуулах олон үйлдвэр Монголын нүүрсээс хамааралтай хэвээр байгаа.

Гэхдээ харилцан буулт хийх боломж байгаа. Монголд өргөн хэрэглээний бараа таваар, харилцагч хэрэгтэй бол Хятад Монголын худалдааны гарцуудыг хяналтандаа байлгадаг. Тийм болохоор Чалког нэгмөсөн жийх нь хэтэрхий эрсдэлтэй. Үүнээс Хятадын тал хожих боломжтой болж байгаа юм. Учир нь, тэд бүтээгдэхүүн доголдолгүй нийлүүлэх баталгаа шаардаж компанийн үнэлгээг хоёр дахин бууруулж авах боломжтой. Цаашилбал, хөрөнгө оруулалтын алдагдлыг бууруулахын тулд СиАйСи-гийн зарим хувьцааг ч авахыг үгүйсгэх аргагүй. Хятадуудын гарт л алдахгүй бол Монголын үндсэрхэг үзэлтнүүд Саусгоби-ийг зөнд нь хаях байх.

Чингисийн үетэй харьцуулбал монголчуудтай хэлэлцээр хийхэд харьцангуй амар болжээ. Гэхдээ гарсан шийдэл нь Саусгоби-гийн хувьцааны үнийг одоогийхоос хоёр дахин өндөр байхад худалдан авсан хөрөнгө оруулагчдаас бусдыг нь гар хоосон үлдээхгүй.

Жон Фолей

Энэ өгүүллийг Reuters Breakingviews-д зориулан бичсэн бөгөөд тоймч зөвхөн өөрийн хувийн санаа бодлоо илэрхийлсэн болно.

2012 оны 8 дугаарсарын 10
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж