УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас ээлжит бус хуралдаан хийхээр болжээ. Одоогоор хэлэлцэх асуудал тодорхойгүй боловч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдуулан тавьсан хүсэлтүүд байж болох талтай гэнэ. Тус “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд зарим яамдын харьяалах асуудал бүрхэг, орхигдсон, заримыг оновчгүй байршуулсан байгаа учраас энэ бүхнийг зохистой болгох ёстой гэсэн байр суурь баримталж буйгаа өчигдөр мэдэгдсэн юм.
Г.ДАРЬ