Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 27 хэм дулаан байна

2012 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй дулаахан байна.

 Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, баруун аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2012 оны 8 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгаар, 17, 19-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи 16-нд зарим газраар, 17, 19-нд говь талын нутгаар, 18-нд говийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж