Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд доктор, профессор, цэргийн түүхч Г.Мягмарсамбуугийн “Монгол цэрэг, цэргийн жанжид” хэмээх цуврал номын IV ботийн нээлт саяхан Дорнод аймгийн Төв номын санд болжээ. Уг ном нь Монголын түүхт жанжин Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн тухай өгүүлсэн байна. Номын нээлтэд Монголын барга судлалын холбооны Дорнод аймаг дахь салбар, “Баргын өв” ТББ, Гурванзагал сумын Засаг даргын Тамгийн газрын төлөөлөгчид тэргүүтэй 60 гаруй хүн оролцсон байна. Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн 150 жилийн ой тохиохтой холбогдуулан томоохон зорилт санаануудыг уншигчидтайгаа ярилцаж, санал сэтгэгдлийг нь сонсчээ.
Э.САР