Төв аймгийн хэмжээнд энэ онд автомашины үзлэг оношилгоонд 9500 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 9200 тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож, орон нутгийн замын санд 359 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн замын санд Загдалын голын гүүр, Өндөрширээт сумын Мэнгэтийн давааны замыг засварлан ашиглалтад оруулж, Зуунмод сумын Баянхошуу багийн 1.2 км хайрган хучилттай авто замыг сэргээн засварлах аж. Хатуу хучилттай авто замын засвар шинэчлэлийн ажлыг “Төв АЗЗА” ХК гүйцэтгэж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Угтаал, Лүн сумын төвийн зам засвар, аймгийн төвийн 3,5 км, Өндөр-Довоос Зуунмод чиглэлийн 4 км, Зуунмод-Налайх чиглэлийн 25 км, УБ-Шинэ нисэх онгоцны буудал хүртэлх замыг засварлах төлөвлөгөөтэйгөөс Угтаал, Лүн сумын замыг засварлан ашиглалтад оруулж, аймгийн төвийн 3 км илүү замын ажлыг эхлүүлсэн байна. Энэ онд нийт 2,5 тэрбум төгрөгийн ажил хийх юм байна.
Д.Лхагвамаа /Төв/