![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/cb18f08850dfa730/e0734175249f16fboriginal.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарлан хуралдуулахаар, мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 14.00 цагт зарласан ч тус бүр цуцлаад байна. Учир нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг сайжруулах шаардлага байна. Тиймээс бүлгээс ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хүртэл хойшлуулах шаардлага байна” гэдгийг УИХ-ын даргад хэлж, зөвлөхөө мэдэгдэж байсан бөгөөд энэ бүхэн ёсоор болжээ.
Г.Дарь