Хог, хаягдал ангилан ялгах сав байрлуулав

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Хог, хаягдал ангилан ялгах сав байрлуулав

Төв аймгийн Зуунмод сумын нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулах хог хаягдлыг анхдагч эх үүсвэрт ангилан ялгах 21 ширхэг савыг нийтийн эзэмшлийн талбай, төв зам дагуух явган хүний гарц дээр байрлуулав. Энэ ажлыг “Хог хаягдлыг ангилан ялгах төрөлжсөн хогийн сав хийх, байрлуулах” нээлттэй сонгон шалгаруулалтад гүйцэтгэгчээр шалгарсан “Энгүй” ХХК найман сая төгрөгийн төсөвт өртгөөр хийсэн байна. Иргэдийн дунд зөв дадал, зуршил, ухамсарт сэтгэлгээг төлөвшүүлэх сурталчилгаа хийж, орон сууцны орцны хаалган дээр хог ангилан ялгах, хог цуглуулах сурталчилгааны хуудас байршуулжээ. Эдгээр ажил нь хог хаягдлыг дахин боловсруулах ажлын эхний үе шат болж байгаа бөгөөд “Хольбол хог, ялгавал баялаг” уриан дор иргэн бүрийг хогоо ялган, зохиулалтын саванд хаяж, гудамж тадбайд хог хаяхгүй байхыг уриалж байна.

                                                                                              
Д.Лхагвамаа      /Төв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж