Ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна

Монгол банк өнөөдөр /наймдугаар сарын 14/ валютын дуудлага худалдааг зохион байгуулсан ч арилжаа хийсэнгүй.  Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн байна. Ингэхдээ ам.долларыг 1351-1361 төгрөгийн ханшаар, юанийг 212.8-214.10 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн ч Монгол банкны зүгээс дотоодын зах зээлд дээрх хоёр валютын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд арилжаанд оролцоогүй ажээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог бөгөөд долоо хоног бүрийн мягмар болон пүрэв гарагт болдог юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж