“Isuzu Motors” БНХАУ, Энэтхэгт үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

“Isuzu Motors” БНХАУ, Энэтхэгт үйлдвэртэй болно

Японы автомашин үйлдвэрлэгч “Isuzu Motors” компани өдрөөс өдөрт тэлж буй БНХАУ болон Энэтхэгийн зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор тус хоёр улсад салбар үйлдвэрээ барихаар төлөвлөжээ. Үүнд 30 тэрбум иен буюу 382 сая ам.доллар зарцуулах гэнэ.

Шинээр баригдах үйлдвэрүүд нь жилд 200 мянган ачааны машин үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж.  Ингэснээр “Isuzu Motors” үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50 хувь нэмэгдүүлэх юм байна. Тус компани 2015 он гэхэд жилд 600 мянган ачааны машин үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

“Isuzu Motors” компани БНХАУ- дахь салбар үйлдвэрээ Наньчан хотод Хятадын “Jiangling Motors” групптэй хамтран байгуулах аж. Энэхүү үйлдвэр нь жилд 100 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм байна. Харин Энэтхэгт баригдах салбар үйлдвэр нь Ченнай хотод байрлах аж.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж