
Шинээр баригдах үйлдвэрүүд нь жилд 200 мянган ачааны машин үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Ингэснээр “Isuzu Motors” үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50 хувь нэмэгдүүлэх юм байна. Тус компани 2015 он гэхэд жилд 600 мянган ачааны машин үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
“Isuzu Motors” компани БНХАУ- дахь салбар үйлдвэрээ Наньчан хотод Хятадын “Jiangling Motors” групптэй хамтран байгуулах аж. Энэхүү үйлдвэр нь жилд 100 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм байна. Харин Энэтхэгт баригдах салбар үйлдвэр нь Ченнай хотод байрлах аж.
Б.Анхтуяа