Стэнфордын эрдэмтдийн сургалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Стэнфордын эрдэмтдийн сургалт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ирсэн Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны их танхимд мянга хол давсан хүний өмнө лекц тавьсан билээ. Тэдгээр зочид зөвхөн ганц удаа лекц уншаад өнгөрөхийг хүсээгүй бөгөөд долоо хоногтийн турш залуу эрдэмтэн, судлаачдад сургалт явуулахаар болсон байна. Өнөөдөр Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд “ардчиллын чанар, загвар”–ын тухай семинарыг явуулсан юм. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд зохион байгуулагдсан уг сургалтад дөч гаруй залуу эрдэмтэн, судлаачид оролцож байгаа бөгөөд зочин багшаас асуух асуулт, санал бодлоо англи хэлээр чөлөөтэйгээр илэрхийлэх аж. Маргааш Франсис Фукуяама сургалтыг үргэлжлүүлэх бөгөөд эрх зүйт төр, төрийн онолын асуудлаар яриа хийхээр төлөвлөжээ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж