Нөхөн сэргээлт хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээлт хийж эхэлжээ

Архангай аймагт одоогийн байдлаар уул уурхайн 89 лиценз олгожээ. Үүнээс суманд 22 лиценз бүртгэлтэйгээс 17 нь алтных аж. Эдгээр алтны лиценз эзэмшиж буй компаниудаас болж Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Орхон гол лаг шавраар урсдаг болсон тухай нутгийн иргэд хэлж байгаа гэнэ. Тиймээс тухайн газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн эсэх талаар МХГ-аас шалгалт явуулаад байгаа аж. “Алтан дорнод Монгол” компани өнгөрсөн зургадугаар сараас эхлэн нөхөн сэргээлтийн ажлыг  эхлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар олборлолтын үйл ажиллагаанаас үүссэн 25-30 метр нүхийг шороогоор булж үүссэн хиймэл нуурын усыг хашиж далан барих бөгөөд хиймэл нуурт стандартын дагуу 17-25 градусын налуу далан барихаар төлөвлөсөн байна. Мөн эхний хоёр жил техникийн, дараагийн хоёр жил биологийн нөхөн сэргээлт хийхээр ажлаа эхлүүлээд байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээлсэн байна .

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж