
2012 онд нийслэлийн зам засвар, шинэчлэлтийн ажилд улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банк, Замын сангийн санхүүжилтээр 70 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Хурлын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал”-ыг дэвшүүлсэн юм. Тухайлбал, төрийн албан хаагчдыг автобусаар явуулах, төлбөртэй зогсоолын тоог нэмэх, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, автомашины улсын дугаараас хамаарч явах замыг хязгаарлах зэрэг оновчтой саналуудыг дэвшүүлж байлаа.
Д.ЖАРГАЛ