Америкийн гар утас үйлдвэрлэлийн “Motorola” компани Photon Q 4G LTE хэмээх ухаалаг гар утсаа ирэх бямба гаригаас худалдаанд гаргах болсон тухай өнөөдөр зарлажээ. Үнийн хувьд 199 ам.доллар аж. Энэхүү смартфон нь бүрэн QWERTY товчлууртай, 1.5GHz хос цөмт процессортой юм байна. Мөн 10.9 см дэлгэцтэй бөгөөд Android 4.0 үйлдлийн системтэй, Ice Cream Sandwich үйлдлийн системтэй аж. Мөн 8.0 мегапиксель камертай, 1080 нягтралтай бичлэг хийх хүчин чадалтай юм байна.
Б.АНХТУЯА