Түүнчлэн манай урд болон хойд хөршийн эдийн засгийн өсөлт ч саарах бөгөөд ОХУ-ын хувьд харьцангуй тогтвортой буюу 0.1 хувиар л буурах аж. Харин өмнөд хөршийн талаар ОУВС-ын шинжээчид “Дэлхийн эдийн сэргэнэ гэх найдвар тун бага байна. Дээр нь Хятадын эдийн засгийн болоод улстөрийн таагүй байдал евро бүсийн хямралтай холбоотой улам даамжирч магадгүй” гэсэн байна. Учир нь, Хятад улсын хамгийн том худалдан авагч бол Европ тив. Харин өрийн хямралаас улбаатай евро бүс хямарч зах зээл нь хумигдаж эхэлсэн. Тиймээс Хятадын эдийн засаг урьд өмнөхөөс нэлээд хэмжээгээр буурах төлөв ажиглагджээ. Энэ оны байдлаар гэхэд Хятадын эдийн засгийн өсөлт 8.2 хувь орчим байх болно гэж ОУВС төсөөлж байгаагаас үзвэл урьд өмнөх онуудын өсөлттэй харьцуулахад багагүй буурч байгаа нь харагдаж байгаа юм.
Бүүдгэр ирээдүй
Олон улсын валютийн сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн ойрын өнгийг тодорхойлсон таамаг гаргасан нь байна. Уг таамгаар евро бүсийн хямралаас хамааралтай дэлхийн эдийн засгийн уналт ирэх хоёр жил улам даамжирч магадгүй гэнэ. Түүнчлэн евро бүсийн хямрал улам даамжирч ажилгүйдэл улам нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. Тухайлбал, Люксембург дахь Европын холбооны Статистикийн албанаас өнгөрөгч сард мэдэгдсэнээр евро бүсэд 1995 оноос хойш ажилгүйдэл ингэж огцом нэмэгдэж байгаагүй. Үүнтэй холбоотой эдийн засаг ч гэсэн хумигдаж байна гэжээ. Одоогоор Евро-бүсийн ажилгүйдлийн түвшин 11.1 хувьд хүрсэн байна.
Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 2013 онд дэлхийн эдийн засгийн өсөлт буурах чиглэл рүү орох бөгөөд дундаж өсөлт 4.1-ээс 3.9 хувь хүртэл уруудна гэсэн байна. Эдийн засгийн өсөлт нь хамгийн ихээр буурах орны тоонд Их Британи орж байгаа гэнэ. ОУВС-ийн тооцоолж байгаагаар Их Британийн эдийн засгийн өсөлт ирэх 2013 онд ердөө 1.4 хувь л байх бололтой.