Нарийн мэргэжлийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүд зайлшгүй хэрэгтэй байгаа энэ үед аймгийн эмнэлгүүд ийнхүү шинэ төхөөрөмжүүдээ хүлээн авлаа. Ингэснээр орон нутгийн эмнэлгүүдийн оношилгоо, шинжилгээ сайжирч, үүнийгээ дагаад эмчилгээний чадамж ч өсөх болно гэдгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Алгаа болон өрх, сумдын эмнэлгүүдийн хамт олон онцолсон юм. Эдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах шинэ боловсон хүчнийг Улаанбаатар хотод илгээж, сургалтад хамруулсан бөгөөд цаашид ч нэмж сургах юм байна.
Мөн эдгээр багаж төхөөрөмжийн тусламжтайгаар анхан шатны түргэн тусламжийн үйлчилгээ, шинжилгээг заавал аймгийнхаа эмнэлэг гэлтгүй сумын эмнэлэгт түргэн шуурхай хийлгэх боломж нээгдэж байгаа аж. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлэг цаашид эдгээр тоног төхөөрөмжөө ашиглан Улаанбаатар хотын эмнэлгүүдтэй онлайн сүлжээгээр холбогдон шинжилгээ, оношилгоо хийх боломжтой ажээ.