Д.Энхбат итгэмжлэх жуух бичгээ барив

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Д.Энхбат итгэмжлэх жуух бичгээ барив

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.ЭНХБАТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат 2012 оны 8 сарын 14-ний өдөр БНСВУ–ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Сан–д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг БНСВУ–ын Ерөнхийлөгч  Чыөнг Тан Сан–д уламжлаад, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхи чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Мөн хоёр орны харилцаа бүхий л салбарыг хамран хөгжиж ирснийг тэмдэглээд энэ оны сүүлээр Ханой хотноо хуралдах Монгол, Вьетнамын ЗГХК–ын 15 дугаар хуралдаан Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

БНСВУ–ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Сан Элчин сайд Д.Энхбатад Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд нь баяр хүргээд хоёр орны ард түмний өргөжин бэхжиж ирсэн ойр дотно уламжлалт харилцаанд түшиглэн Вьетнам, Монгол Улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаандаа түлхүү анхаарч хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: www.mfat.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж