Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Сейед Аббас Арагчи-г энэ оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авч уулзаж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж, бололцоо их байгааг хоёр тал тэмдэглэж, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог идэвхжүүлж, улмаар бизнес-уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.
Эх сурвалж: www.mfat.gov.mn