Дуучин Кейти Перри өчигдөржин Калифорни мужийн Сан Димас хотын “Догшин ус” усан паркт өнжиж, өдрийг зугаатай өнгөрүүлжээ. Өдрийн гоёлоор хар алаг өнгийн усны хувцас сонгосон тэрбээр усан гулсуураар гулгаж, их л зугаацжээ. Гэтэл уснаас гарч ирэх үед дотоож нь шувтарч, өгзөг нь олны нүдэнд ил гарчээ. Харин тэрбээр усны хувцас нь шувтарсныг ч анзааралгүй гулсуурын шатаар тавцан руу өгсч, олны анхаарлыг татаж орхижээ. Эвгүй байдлаас эвтэйхэн мултрахын тулд нүүр дүүрэн мишээсэн дуучин бүсгүй дотоожоо татаад, олны нүднээс далд газарт очиж, хэсэг суусан байна. Адтай гэрэл зурагчид ч тэр агшныг дуран авайдаа буулгаад амжжээ.
Б.АНХТУЯА