МАН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна гэх мэдээлэл байна. Эл асуудалд тус намын бүлэг өмнө нь байр сууриа илэрхийлж байсан, ингэхдээ Засгийн газар нь аль болох цомхон бүтцээр ажиллах ёстой. Яамдуудын тоог нэмэх нь учир дутагдалтай хэмээн мэдэгдэж байсан юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын даргад өргөн мэдүүлээд буй дээрх төсөлд 16 яам, 19 сайдтай байх, Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлаг 43 байгааг 28 болгохоор заагаад буй билээ. 

Дашрамд сануулахад, 14.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлоод байсан ч намын бүлэг хуралдаж буй тул хойшлогдоод байна.
  

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж