![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/8/17a6fe1adc4670d0/be69bc7f71357f8cbig.jpg)
Battulga Khaltmaa: Athens 2004 08-14, Beijing 2008 08-14..today..08-14…MNGL"n JUDO chd"n odor. Martaad bn shuuu.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ийн жиргэжээ. Тийм ээ, өнөөдөр яах аргагүй Монголын жүдочдын баярын өдөр.
2000 оны зуны олимпийн наадмаас тасраад байсан Монголын олимпийн буухиаг үргэлжлүүлж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 20-хон насандаа 2004 оны Афины олимпиос энэ өдөр буюу наймдугаар сарын 14-нд хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн -100 кг-ын жинд түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авсан өдөр мөн л наймдугаар сарын 14-нд тохиожээ. Тиймээс наймдугаар сарын 14-нийг жүдочдын өдөр хэмээн хүндэтгэх нь зүйн хэрэг биз ээ.
Олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн жүдочдодоо олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг алдаршуулан мандуулсан баярт мөчүүдийн мэнд хүргэе.
Монголын тамирчид 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд жүдочид зуны олимпиос долоон медаль хүртсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт зургаан медаль хүртжээ. Тэдгээрээс олимп, дэлхийн хос медальтан нэг /Х.Цагаанбаатар/ тодорсон бол Монголын анхны олимпийн аварга энэ хамт олноос төрсөн билээ.
ОЛИМПИЙН МЕДАЛЬТ МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
- Ц.Дамдин. “Москва-1980”. Мөнгөн медаль
- Р.Даваадалай. “Москва-1980”. Хүрэл медаль
- Д.Нармандах. “Атланта-1996”. Хүрэл медаль
- Х.Цагаанбаатар. “Афин-2004”. Хүрэл медаль
- Н.Түвшинбаяр. “Бээжин-2008”. Алтан медаль
- С.Ням-Очир. “Лондон-2012”. Хүрэл медаль
- Н.Түвшинбаяр. “Лондон-2012”. Мөнгөн медаль
ЖҮДО БӨХИЙН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль:
- Х.Цагаанбаатар /2009 он/
Мөнгөн медаль:
- О.Балжинням /1989 он/
Хүрэл медаль:
- Д.Баттулга /1989 он/
- Х.Эрдэнэт-Од /2005 он/
- Х.Цагаанбаатар /2010 он/
- М.Бундмаа /2010 он/