
Хуралд БНХАУ, ОХУ, БНСУ болон Монгол Улсын эртний түүх, угсаатан судлаач эрдэмтдийн 28 төлөөлөгч оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Буриад судлалын акедими, ОХУ-ын Буриад улсын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хөлөнбуйр дээд сургууль, ӨМӨЗО-ны “Одон” телевизийн найруулагч зураглаачид, Шинэ барга Зүүн хошууны албаны хүмүүс, БНСУ-ын судлаач, зохиолчид КВS телевизийн групп, Улаанбаатар дээд сургуулийн эрдэм шинжилгээний тусгай баг, эрдэмтэн судлаачид, МУБИС-ийн эрдэмтэд оролцож буй ажээ. Хурал гурав хоног үргэлжлэх юм байна.
Э.Сар