Монгол охидыг БНХАУ-д хуурч аваачиж, улмаар худалдаалсан гэх Б.Сарантуяад холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хуралд дүүргийн ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, улсын яллагч С.Хишигжаргал нар оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Б.Сарантуяад Эрүүгийн хуулийн 113.2 буюу хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэсэн, хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан гэсэн үндэслэлээр буруутган 3.5 жилийн хорих ял оноосон байна.
Б.Сарантуяа нь Монгол Улсын дөрвөн эмэгтэйг "БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна" хэмээн хуурч мэхлэн аваачиж хүчээр биеийг нь үнэлүүлсэн, зарсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Д.ЖАРГАЛ