Тейлор Свифт тансаг харш худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт тансаг харш худалдан авчээ

Америкийн дуучин Тейлор Свифт таван сая ам.доллараар Массачусеттс мужийн Кейп-Кодын далайн эрэгт орших тансаг харш худалдан авчээ. Тэрхүү харш нь тусгай хамгаалалт бүхий хотхонд байрладаг юм байна.

Тейлор Свифт  энэ сарын эхээр найз залуу Конор Кеннэдигийн зочлон, амралтаа өнгөрүүлсэн билээ. Харин Конорын гэр бүл уг хотхонд тансаг харштай бөгөөд Тейлорыг зочлохыг урьсан байна. Тэнд байх нь үнэхээр их таалагдаж, амралтаа ч сайхан өнгөрүүлсэн тул харш худалдан авч, найз залуутайгаа хөрш болохоор шийдсэн байна. Түүний худалдан авсан харш нь зах зээлийн ханшаар 13,5 сая ам.доллар юм. Харин тэрбээр 1928 онд баригдсан, 13 унтлагын өрөөтэй тансаг харшийг таван сая ам.доллараар худалдан авчээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж