Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аваргч нарт бага оврын усан онгоц, завийг осол аюулгүй жолоодох сургалтыг Монголын Далайн захиргаанаас Хатгал тосгоны Хөвсгөл нуурт зохион байгуулжээ. Аливаа эрсдлийн өмнөөс амиа үл хайхран тэмцэж, гамшиг ослыг даван туулдаг аврагчдыг дадлагажуулах, суралцуулах зорилгоор тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс Далайн захиргаанд хүсэлт тавьсны дагуу сургалт зохион байгуулж, аврагчдыг хамруулжээ. Тус сургалтад 14 албан хаагч, далайд завь жолооддог найман иргэн хамрагджээ. Энэ үеэр усан онгоц завины тухай болон хэрхэн осол аюулгүй жолоодох, усан замын тээврийн хэрэгсэл, жолоодоход тавих эрх зүйн шаардлагууд, аялах үед учирч болох онцгой байдал, аюул ослын үед авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй сургалт хийжээ. Мөн энэ үеэр Хөвсгөл нуурт 20-30 метрийн гүнд шумбах дадлагыг амжилттай хийсэн байна.
Б.ГАНТУЯА /Хөвсгөл/