Сугалаагаар 149 сая евро хожжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Сугалаагаар 149 сая евро хожжээ

Их Британид байрлах олон улсын “EuroMillions” сугалааны супер азтанаар Английн гэр бүл тодорчээ. Тэд 149 сая евро буюу 235 сая ам.долларыг сугалагаар хожиж байгаа юм. Үндэсний хэмжээний томоохон сугалааны азтан болсон тэд Английн зүүн өмнөд хэсгийн Саффолк хотын оршин суугчид аж.

“EuroMillions” компанийнхан азтануудад өнөөдөр шагналыг нь гардуулах гэнэ. Азтанууд нь Колин, Крис гэгч хос аж. Нөхөр нь анх сугалаа худалдан авсан бөгөөд тохирлын дугаар нь 161,531,800 гэнэ. Амьдралыг өөрчлөхүйц их хэмжээний мөнгөн хожсон хосууд хөл нь газар хүрэхгүй баярлаж буй тухайгаа хэлжээ.

“EuroMillions” сугалаа нь Австрали, Франц, Ирланд, Португаль, Испани, Щвейцарь зэрэг Европын орнуудад худалдаалагддаг бөгөөд үндэсний азтанг тодруулдаг Евро бүсийн хамгийн том сугалаа аж. Харин Англи улсаас тус сугалааны  азтан болсон ердөө таван хүн л байдаг гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж