
“EuroMillions” компанийнхан азтануудад өнөөдөр шагналыг нь гардуулах гэнэ. Азтанууд нь Колин, Крис гэгч хос аж. Нөхөр нь анх сугалаа худалдан авсан бөгөөд тохирлын дугаар нь 161,531,800 гэнэ. Амьдралыг өөрчлөхүйц их хэмжээний мөнгөн хожсон хосууд хөл нь газар хүрэхгүй баярлаж буй тухайгаа хэлжээ.
“EuroMillions” сугалаа нь Австрали, Франц, Ирланд, Португаль, Испани, Щвейцарь зэрэг Европын орнуудад худалдаалагддаг бөгөөд үндэсний азтанг тодруулдаг Евро бүсийн хамгийн том сугалаа аж. Харин Англи улсаас тус сугалааны азтан болсон ердөө таван хүн л байдаг гэнэ.
Э.АНХТУЯА