Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Анугийн алтлаг гоёл

Үргэлж содон, өвөрмөц төрхөөр ялгарч байдаг дуучин Ану энэ удаад алтлаг гоёлоо дэлгэлээ. Тэрбээр саяхан өөрийн фейсбүүк хуудсандаа “Торго” салоны бүтээсэн үндэсний хэв маяг бүхий алтлаг даашинзтай зургаа нийтэлжээ. Анугийн энэхүү төрхийг “Six photo” студийн гэрэл зурагчид Богд хааны ордон музейд авсан гэнэ.

Дуучин бүсгүй зураг авалтад тусалсан музейн хамт олон, “Six photo” студи, топ модель Ч.Ундрах нарт талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн бол түүний алтлаг гоёл фейсбүүкчдээс хэдийнэ 1000 гаруй “like”, 100 гаруй сэтгэгдэл цуглуулж амжжээ. Анугийн алтлаг гоёлд залуус “алтан загас” гэх нэр өгсөн байсан шүү.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж