Д.Болд шинэ цомгийн ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Д.Болд шинэ цомгийн ажилдаа оржээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Камертон 2” төслийн ажил гээд энэ зуныг цаг зав муутай өнгөрүүлсэн ч тун удахгүй шинэ уран бүтээлээрээ фенүүддээ бэлэг барихаар зэхжээ. Тэрбээр “Зүрх минь хайраар цохилох юм” нэртэй шинэ дууныхаа бичлэгийн ажилд орсон бөгөөд ирэх ес, аравдугаар сард багтаан хоёр ч цомог гаргахаар төлөвлөсөн гэнэ. Үүнд,  “Монгол поп” цомгийн үргэлжлэл болгон “Монгол поп 2”, мөн R&B, поп урсгалаар гарах шинэ цомог багтжээ. Мөн тэрбээр шинэ клипийн ажилдаа орсон гэнэ.

Төрийн соёрхолт маань тун удахгүй бөөн бөөн сюрприз дэлгэх нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж