Германд тэтгэлгээр суралцах боломж

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Германд тэтгэлгээр суралцах боломж

УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАХ МОНГОЛЫН ЗАЛУУ
МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ДЭМЖИХ МОНГОЛ-ГЕРМАНЫ
ХАМТАРСАН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨР

2010-2011 оны хичээлийн жилээс Монгол улс, Холбооны
Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/ хоорондын хамтарсан тэтгэлгийн
хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын их, дээд сургуульд уул уурхайн салбарт
ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор инженерийн болон байгалийн
ухааны чиглэлээр герман хэл дээр явагдах бакалаврын сургалтад 10 хүнийг,
мөн герман болон англи хэл дээр явагдах магистрын төвшний сургалтад
хамрагдах 10 хүнийг тус тус шалгаруулна.

Магистрант нь долоо хүртэл, бакалавр нь тав хүртэл семестрийн хөтөлбөрт
хамрагдана. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг үндсэн сургалт
эхлэхээс нь өмнө Герман Улсад хоёр сарын герман хэлний курст
суралцуулна. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар болон
ХБНГУ-ын Гадаад харилцааны яам санхүүжүүлнэ. Тэтгэлэгт сургалтын болон
эрүүл мэндийн даатгалын төлбөр, амьжиргааны зардал, нэг удаагийн   2
талын нислэгийн замын зардал орно.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж