Нийгмийн халамжийн хуулийг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Нийгмийн халамжийн хуулийг сурталчилна

Дорнод аймагт Нийгмийн халамжийн шинэчилсэн хуулийг сурталчлах, амьдралд хэрэгжүүлэх мэдлэг олгох сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Хоёр хоног үргэлжлэх тус сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүх мэргэжилтнүүд болон сумдын Засаг дарга нар оролцох юм байна. Сурталчилгаат  сургалтаар нийгмийн халамжид хамрагдах иргэдийг зөв тодорхойлох, төрөөс үзүүлэх халамж дэмжлэгийг оновчтой, хүртээмжтэй болгох, нийтээр нь хавтгайруулан олгож байгаа тусламж, дэмжлэгийг өөрчилж хамгийн эмзэг хэсгийг түлхүү хамруулах, шаардлага тулгарч байгааг иргэдэд зөв ойлгуулах явдал аж. Энэ талаар Дорнод аймгийн портал сайт DNews.mn сайтад дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

                                                                                                       Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж