Музейн сан хөмрөгийг тоолж, бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Музейн сан хөмрөгийг тоолж, бүртгэнэ

Музейн сан хөмрөгийн улсын тооллого энэ сарын 15-нд эхлэх аж. Дөрвөн жилд нэг удаа явуулдаг улсын тооллогын комиссыг Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийг судлах музейн сан хөмрөгт 2000 гаруй дэсийн 4600 гаруй, үзмэр хадгалагддаг байна. Аймгийн музейн сан хөмрөг нь  хүрлийн үеийн олдворууд олонтойгоор бусдаас ялгагдах онцлогтой аж. Тухайлбал, Түшээт хан аймгийн сүүлчийн ноён Гомбосүрэнгийн эдэлж байсан ясан сийлбэртэй хутга, Ардын урлагийн их наадмаас алтан медаль хүртэж байсан мөнгөн аяга, зураач Цэмбэлдоржийн байгалийн зургууд болон Өлзийхутагийн хөрөг зургууд зэрэг улам л үнэд орсоор байгаа нандин үзмэрүүд хадгалагддаг байна.

Т.ОТГОНТУЯА

/Дундговь/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж