Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийнхан энэ намрын анхны инээдмийн тоглолтоо дэлгэхэд бэлэн болжээ. Тус продакшныхан “Амьдрах сайхан” нэртэй тоглолтоо наймдугаар сарын 16-наас эхлэн өдөр бүр 19.00 цагт Соёлын төв өргөөнөө толилуулахаар бэлтгэлээ хангаад буй гэнэ. Өнгөрсөн жилээс эхлэн тэд тоглолт бүрээ “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” уриан дор хийх болсон, энэ удаад ч тэр уламжлалаа хадгалжээ.
Айсуй намар цагийн инээд бэлэглэх “Х-ТҮЦ” хамтлагийн тоглолт танд амьдралын үнэт агшин, утга учрыг мэдрүүлэхээс гадна “Лондон-2012” олимпийн наадам, олимпийн анхны хос медальтан Н.Түвшинбаяр гээд цаг үеэ мэдэрсэн хөгжилтэй, хөнгөн инээдээр бэлэг барих гэнэ.
Г.ДАША