Чуулганы нэгдсэн хуралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан зарлав

УИХ-ын даргын зүгээс чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт хуралдуулахаар болжээ. Мөн өнөөдөр 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг зарласан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид хуралдаж буй тул 14.00 цагт хуралдуулахаар болж хойшлуулсан аж. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Гэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд өнөөдөртөө чуулганы нэгдсэн хуралдааныг зарлахгүй, маргааш болгон хойшлуулж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад тавина гэдгээ тус эвслийн бүлгийн дарга мэдэгдсэн тул одоо зарлагдаад байгаа чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдож мэдэх тал бас байна. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж